ҮТРЭЭ ЧАНГАЛАХ КЕГЕЛЬ БӨМБӨЛӨГ

95,000₮
Богино тайлбар
Энэхүү багцад өөр өөр хэмжээтэй 3 төрлийн кегел дасгалын бөмбөлөг агуулсан. Кегель бөмбөлөг нь үтрээний дотоод булчингуудыг чанга, бариу болгоход хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоглоом юм.
Бүтээгдэхүүний код:В08
Хүргэлттэй

Энэхүү багцад өөр өөр хэмжээтэй 3 төрлийн кегел дасгалын бөмбөлөг агуулсан. Кегель бөмбөлөг нь үтрээний дотоод булчингуудыг чанга, бариу болгоход хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоглоом юм. 


Үтрээнд бөмбөлөгийг хийсний дараа бөмбөлөг тус бүр өөрийн гэсэн жинтэй тул үтрээнээс сугарч гарах гэж тэмүүлдэг. Энэ үед бөмбөлөг доторх хөдөлгөөнт металл бөмбөлгөөс үүссэн чичирхийлэл нь суурь булчинг агшихад нөлөөлж чангалж өгдөг. Кегель бөмбөлгийг үтрээнд хийсний дараа 15 минутын турш дасгал хөдөлгөөн хийвэл үр дүн маш сайн.


Багцад дагалдах зүйлс:


  • Бөмбөлөг 1 – Дан бөмбөлөг 34 мм өргөнтэй, сүүлний урт 120 мм
  • Бөмбөлөг 2 – Давхар бөмбөлөг 82 мм өргөнтэй, сүүлний нийт урт 168 мм
  • Бөмбөлөг 3 – Том давхар бөмбөлөг 92 мм өргөн, сүүлний нийт урт 176 мм


Хэрэглэхийн өмнөх бэлтгэл


Өөрийн гар болон бөмбөлгийг усаар угааж, цэвэр алчуураар хатаана. Бөмбөлөг дээр чийгшүүлэгч гель түрхэнэ. Бөмбөлгийг зөөлнөөр үтрээ рүү хийнэ. Хэрэглэж дууссаны дараа бактерийн эсрэг савангаар угаана.


Хэрэглэх заавар, дараалал


1.      Бөмбөлөг 1-ийг эхний сар (1-5 долоо хоног)

2.      Бөмбөлөг 2-ийг хоёр дахь сард (6-10 дахь долоо хоног)

3.      Бөмбөлөг 3-ийг гурав дахь сард (11-16 дахь долоо хоногт) тус тус хэрэглэнэ.


Жич: Гуравдугаар шат руу шилжихэд дасгалын явцад бөмбөлөг үтрээнээс унаж байвал өмнөх шат руу буцаж дасгалын хүчийг нэмэгдүүлнэ. 


Дасгал хийх хугацаа: Өдөрт 2 удаа хэрэглэнэ. Нэг хэрэглэхдээ 15 минутын турш дасгал хийнэ. Дасгалд дассаны дараа хугацааг 15-аас 30 минут болгоно.


Үтрээнд бөмбөлгийг хийсний дараа хийх дасгал


  • Зогсоогоор хийх дасгал: Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсон үтрээг чангалж, суллах дасгал 
  • Алхах дасгал: Алхаж байхдаа бөмбөлгийг үтрээн дотор байлгах дасгал
  •  Суултын дасгал: Бөмбөлөгтэй байхдаа 30 секунд хагас суух, босох дасгал
  • Шатаар өгсөх дасгал: Бөмбөлгийг үтрээн дотор байлгаж шатаар тогтмол өгсөх дасгал


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл